
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдөр Энэтхэг улс руу тусгай үүргийн эхний нислэгийг хийнэ. “МИАТ” компанийн нисэх онгоц тавдугаар сарын 18 буюу өнөөдөр 09:15цаг орчимд Чингис хаан олон улсын нисэх буудлаас Шинэ Дели рүү хөөрлөө.
Тус онгоцоор 170 гаруй иргэн эх орондоо ирнэ. Онгоц маргааш буюу 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 07.30 цагт Улаанбаатар хотод газардах юм.
Нийт зорчигчдыг гараар бүртгэхэд нэлээд цаг хугацаа шаардагдах тул нисэх буудлын гуравдугаар терминальд 14.00 цагаас хожигдолгүй очсон байх шаардлагатай. Энэтхэг улс руу хийж буй тусгай нислэгээр тэнд суралцаж буй ламхай нар, тэдний асран хамгаалагчид болон эмчилгээ хийлгэхээр явсан иргэдийг авчрахаар болоод байна.