
Өнөөдрийн байдлаар манай улсад COVID-19 халдварт өвчний тохиолдол 140 бүртгэгдсэний 26 нь эдгэрч, 114 хүн эмчлэгдэж байна.
COVID-19 халдварт өвчин тусаад эдгэрч гарсан хүмүүсийн талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрбээр
"Эдгэрсэн хүмүүсийг 14 хоног сувилалд хянах ба энэ хугацаанд 2-3 удаа шинжилгээ авна. Одоогоор 11 хүн сувиллаас гэртээ гарчээ. Тэднийг мөн 14 хоног хянах эсэхийг эмч нарын шийдвэр гарна. Мөн эмнэлгээс гарсан 15 хүн Энхсаран сувилалд яг одоо хяналтад байна. Эдгэрсэн хүмүүс дахин халдвар авахгүй гэх баталгааг бид өгч чадахгүй. Дэлхийн эрдэмтэд судалж байна. Уг вирус нь хувирч өөрчлөгдөх чадвартай учраас дахин халдвар авч байгаа юм. Шинэ төрлийн вирус учраас дэлхийн эмч, мэргэжилтнүүд судалж байна" гэв.