
COVID-19-ын улмаас гадны улсуудад Монгол Улсын олон мянган иргэн гацаад байна. Тэгвэл БНСУ-д орон суугаа монголчууд жагсаал зохион байгуулжээ.
Жагсаалд оролцож буй иргэд “Монгол Улсын Засгийн газар, УОК-оос ямар нэгэн тоймтой шийдвэр гарна, биднийг авахыг хүлээсээр өдий хүрлээ. Гэтэл ямар нэгэн албан ёсны хариу өнөөг хүртэл өгөөгүй. Эх орон руугаа хэзээ буцахаа мэдэхгүй цөхөрч, туйлдаж байна. Хэрэглээний мөнгө дууссан. Өдөр хоногийг арайхийн өнгөрүүлж байна” гэв.