
Г.Батзаяа "Хамгийн анх есдүгээр сарын 20 нд эмнэлэгт хэвтэж байсан бол тавдугаар сарын 20-нд буюу яг 9 сарын дараа эмнэлгээс гарч байна. Бүх зүйл ок" гэж Batzaya zaya хуудсандаа бичсэн байна.
Түүний хорт хавдрын тархалт 80 хувьтай байсан ч чөмөг шилжүүлэн суулгах мэс засал” яаралтай хийлгэвэл амь нас аврагдах боломж байсан. Харин хагалгаа, эмчилгээний зардал нь 650 сая төгрөг болох тул монголчуудаас тусламж хүссэн. Сайхан сэтгэлт монголын ард түмэн хандив тусламжийн гараа сунгаснаар түүнд амьдрал бэлэглэсэн юм. Монголчуудын "амьдруулсан" мөрөөдөл дүүрэн залуу ийнхүү эдгэрчээ.