
Өөрчлөгдөхийн эхний алхам бол мэдэх юм. Алфред Адлер
21-р зуун хүмүүс бидэнд техник технологийн олон дэвшлүүд, цоо шинэ ололт амжилтуудаас гадна, өвөг дээдсийн маань амьдарч байснаас тэс өөр нийгэм, түүнийг дагасан тэс өөр амьдралын хэв маягийг авчирсан билээ.
Суурьшмал амьдралын хэв маягийн хамтаар стресс, ядаргаа, таргалалт зэргээс үүдэлтэй олон асуудлууд хаалга тогшсон. Эрүүл зөв хооллож, дасгал хөдөлгөөн хийснээр тэдгээр асуудлуудыг шийдэж болох авч, биднийг хүрээлэн буй тооломгүй олон сонголтуудаас чухам аль нь жинхэнэ “ эрүүл ” хоол, “ зөв ” дасгал хөдөлгөөн юм бэ? Энэ асуултын хариуг олохын тулд бид юун түрүүнд “Би буюу миний бие мах бодь” юунаас бүтдэг хийгээд, тэдгээр нь хэрхэн ажилладаг тухай мэдэж авах хэрэгтэй.
Дээрх асуултуудад хариулт өгч, та бидний “мэддэг” хэрнээ сайн мэддэггүй зүйлсийг ч сайтар тайлбарласан “Өөрийгөө судлахуй I - Байгалийн хэмнэл, эрүүл хоол”, “Өөрийгөө судлахуйII - Өвчнөөс урьдчилан сэргийлэх” номууд хэвлэлтээс гарч, уншигч таны гарт очиход бэлэн боллоо.
Зохиогч: “Эрүүл мэндийн шинжилгээнд тулгуурлан зөв хооллох мэдлэг боловсрол олгож байсан, одоо ч үргэлжлүүлэн хийж байгаа ажлын туршлага, судалгаа маань энэ номонд нэвт шингэсэн байгаа” хэмээн өмнөтгөлдөө дурдсан нь туйлын сонирхол татна.
Өөрийгөө судлахуй I номоос та бие махбодод харш нөлөөгүй тэжээллэг, илчлэг өндөртэй, биологийн үнэт чанар ихтэй уламжлалт монгол хоол хүнсээ жилийн дөрвөн улиралд тохируулан хүртэж, биеийн байгалиа таньж эд эрхтний системээ өвчлүүлэхгүй байх, бохирдлоо хэрхэн гадагшлуулж хордлого тайлах зэрэг сонирхолтой асуултуудын хариуг олох боломжтой.
Харин II–р цувралаас илүү нарийн мэдлэг болох энергийн биеэ бага ч гэсэн ойлгож, бидний махан биеийн үйл ажиллагаа сэтгэлийн биетэй салшгүй холбоотойг олж мэдэх болно. Эрүүл аз жаргалтай амьдралыг хүсэгч хэн бүхний ширээний ном байх уг бүтээлийг та дараах цэгүүдээс худалдан авах боломжтой.
❖ Цирк баруун тал, “Төгөлдөр - 12 ” орон сууцны I-р орц II давхарт шилэн хаалгаар ороход “Аз жаргалын үндэс”төв байр. Утас:77494932,99863949 Ажиллах цаг: 10:00-18:00;
❖ Comf-Pro тоглоомын дэлгүүрийн Мишээл экспо захын ард байрлах оффис салбар, Зайсан Square II давхар, ХУД E-Mart худалдааны төвийн III давхар;
❖ Gertee- Shopping Facebook page рүү орон хүргэлтийн үйлчилгээ авах боломжтой;
❖ Өглөө 11:00 - 16:00 цагийн хооронд багтсан захиалга өдөртөө хүргэгдэнэ;
❖ Shangri-la mall, II давхрын “Хөсөг” дэлгүүр дээр тус тус худалдаална;