
Цар тахлын улмаас АНУ-д гацсан монгол иргэдийн төлөөлөл Вашингтон дахь Монгол Улсын Элчин сайдын яамны гадаа суулт хийж байна.
Тус улсад байгаа монгол иргэдийн дийлэнх нь мөнгөгүй, ажлын байргүй, толгой хорогдох орон байргүй хүндхэн нөхцөл байдалд амьдарч байгаа учир Монгол руу татахыг Засгийн газраас шаардаж байна.
Суулт хийж буй иргэд бага насны гурван хүүхэдтэй бөгөөд хүсэлт гаргаад дөрвөн сар болсон ч нислэгт хамрагдаж чадаагүй байна. Тэд УОК-ын шударга бус сонголтыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж ийнхүү суулт хийж байгаа гэнэ.


