
УИХ-ын сонгуулийн 29-р тойрог, нийслэлийн Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Г.Амартүвшиний талаар цахим сүлжээгээр гадаадын иргэншилтэй гэсэн мэдээлэл гарах болсон. Тэгвэл энэ асуудлын талаар Г.Амартүвшин өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд хандан мэдэгдэл хийлээ.
Тэрбээр "Намайг нэр дэвшсэн цагаас минь хойш ор үндэсгүй гүтгэж, харлуулах оролдлого явагдлаа. Энэ бүхэнд би өнөөдөр цэгийг тавия гэж бодож мэдэгдэл хийж байна. Би Нидерландын Вант Улсын иргэн биш болохыг баталсан тус улсын Бээжин хот дахь Элчин сайдын яамнаас илгээсэн албан бичгийг дэлгэж байгаа юм. Би Монгол Улсын иргэн. Би Монгол Улсын төлөө зүтгэнэ" гэсэн юм.
Мөн иргэний бүртгэлийн Ерөнхий газрын тодорхойлолт, гадаадын иргэн харъяатын газрын тодорхойлолт, тагнуулын Ерөнхий газрын тодорхойлолт зэрэг баримтуудыг үзүүлэв.