
Иргэдийн зүгээс гадаад улсаас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж, нэрсийн жагсаалтыг гаргахдаа УОК-ын гишүүд албан тушаалаа урвуулан ашигласан, авлига, хээл хахуульд холбогдсон байж болзошгүй талаар АТГ-т гомдол хүргүүлсэн байна.
Иймд Авлигатай тэмцэх газраас Улсын онцгой комисстой холбоотой гомдлыг шалгаж эхэлжээ. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэж АТГ-аас мэдээллээ.