
Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өчигдөр нийт 62 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Долоон иргэн эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа. Эдгэрсэн иргэдийн зургаа нь оюутан, нэг нь иргэн. Ингээд халдвартай нь батлагдсан 204, эдгэрсэн 139 хүн байна. ХӨСҮТ-д 65 хүн эмчлүүлж байна" гэв.