
Өнгөрсөн шөнө буюу зургадугаар сарын 19-20 шилжих шөнө 2 цаг орчим Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, Төв аймгаас хот руу явах авто замд Тоёота Ланд 200 маркийн автомашин онхолдож зорчиж явсан хоёр зорчигч амь насаа алдсан ноцтой осол гарчээ.
Иймд иргэд, жолоочдийг анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн Цагдаагийн албанаас анхааруулж байна.
