
Хотын дарга С.Амарсайхан ээлжит мэдээллийнхээ үеэр нийслэл дэх номын сан, музейн үйл ажиллагаа хэвийн горимд шилжсэнийг дуулгалаа.
Тэрбээр "Дэлхийн зарим орнууд хорио цээрээ сулруулж байгаа ч манайд сэрэмж алдахгүй байх нь зүйтэй. Хөл хориог зургаадугаар сарын 30-ныг хүртэл сунгасан. Өнөөдрөөс эхлээд номын сан музейн үйл ажиллагааг нээж байна. Тухайлбал, 12 номын сан, 11 музейг нээлээ. Мөн бусад үйлчилгээний байгууллагуудыг нээх бэлтгэл ажлыг хангаж байна" гэлээ.