
Сонгуулийн санал хураах өдөр ойртож байгаатай холбогдуулан өнөөдрөөс гурван хоног архи согтууруулах ундаа худалдахыг хориглолоо. Тухайлбал, зургадугаар сарын 22, 23, 24-ний өдрүүдэд буюу санал хураалт дуусах хүртэл дэлгүүр, ресторан, үйлчилгээний газрууд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй юм байна.