
Тусгаар тогтнолын ордны урд талбайд гадаадад байгаа иргэдийн ар гэрийнхэн цугларч, шаардлага хүргүүлж буй. Мөн шаардлагыг хүлээн авахгүй бол суулт хийнэ гэдгээ мэдээллээ.
Тус үйл ажиллагааг зохион байгуулсан Э.Одбаярыг байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, будаг цацан танхайрсан гэж Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс баривчилж, байцаалт авахаар авч явсан. Гадаадад гацсан иргэдийн ар гэрээс 30 гаруй хүн цугларч дараах шаардлагыг Монгол ардын намын дарга У.Хүрэлсүхэд хүргүүлж байгаа юм байна.
