
Эрүүл мэндийн яамнаас цар тахалтай холбоотой ээлжит мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лаборатори,ЗӨСҮТ-ийн лабораторт нийтдээ 249 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн жолооч нарт болон Сэлэнгэ аймгийн дөрвөн иргэнээс халдвар илрээгүй. Өнөөдөр нийт 10 оюутан эдгэрч эмнэлгээс гарлаа.
Мөн сонгууль санал өгөх байранд янз бүрийн өвчний асуудал үүссэн тохиолдолд яаралтай шуурхай ХӨСҮТ-д мэдээлээрэй. Бид шуурхай хоёр баг гарган ажиллаж байна” гэв.