
Борооны улмаас Сонгино-Хайрхан дүүрэг 1-р хорооллын арын зам зам буюу Өнөрийн гудамж, Чингэлтэй дүүрэг Тасганы овоо, Баянбүрдийн тойрог, Баянгол дүүрэг 25-р эмийн сан, 28-р сургуулийн урд зам, Баянзүрх дүүрэг, Дарь-Эхийн замын зорчих хэсэг усанд автаж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй боллоо.
Мөн Тасганы овоо, Энхтайваны өргөн чөлөө, Дарь-Эх, Долоон буудал, Зуслангийн зам, Гэсэр сүм орчмын авто замын ачаалал маш ихтэй хөдөлгөөн үргэлжилж байна.
Иймд дээрх авто замуудыг сонгож хөдөлгөөнд оролцохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.


