
УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт 22.00 цагт өндөрлөлөө. Хэнтий аймагт нэр дэвшин өрсөлдсөн 13 улс төрчөөс МАН-аас нэр дэвшигч Ерөнхий сайд У.Хүрэлсүх /23207/, Л.Оюун-Эрдэнэ /22976/, Б.Бат-Эрдэнэ /18055/ нар хамгийн өндөр санал авсан байна гэж СЕХ-ноос мэдээлэв. Энэ тойрог 3 мандаттай.
2016-2020 оны хооронд Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар энэ аймгаас сонгогдон, УИХ-д ажилласан юм. Харин УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шүүхээс хоёр жилийн хорих ял оноосон юм.