
УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн дүн урьдчилсан байдлаар гарлаа. Урьдчилсан дүнгээр МАН 62, АН 10 суудал аваад байна.
Ардчилсан сонгуульд тасралтгүй долоон удаа нэр дэвшсэн Ц.Нямдорж УИХ-ын сонгуульд анх удаа өвдөг шороодлоо. Орхон аймгийн 20-р тойрогт нэр дэвшсэн тэрбээр 14273 саналаар 5-рт бичигдэж, тойргийн гадна үлдэв. Мөн тус тойрогт саяхан намаа орхиж АН-д элсээд байсан О.Баасанхүү өрсөлдсөн бөгөөд тэрбээр эрдэнэтчүүдийн итгэлийг олж чадсангүй.
Харин тус тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Батлут, бие даан нэр дэвшиж буй Н.Алтанхуяг, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нар ялалт байгууллаа.