
Улсын онцгой комисс өнөөдөр хуралдана. Хуралдааны цаг одоогоор тодорхойгүй байна. Хурлаар өндөржүүлсэн бэлэн байдлыг сулруулах талаар хэлэлцэх аж.
Мөн Монгол Улсад коронавируст халдвар хүн амын дунд тархах эрсдлийн ес дэх шатны үнэлгээг Халдварт өвчин судлалын үндэсний төвд/ХӨСҮТ/ хийсэн дүнг хурлын үеэр танилцуулах юм байна.