
Засгийн газар болон УОК-ийн шийдвэрийг бусдаас түрүүлж цахим орчинд мэдээлдэг гэх Сүнээ буюу Б.Сүндэръяа бүсгүй халдлагад өртсөний улмаас сэхээнд хэвтэн эмчлүүлж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.
Тэрбээр хэд хоногийн өмнө бусдад дарамтлуулсан, сүрдүүлэгт өртсөн гэх гомдлыг цагдаагийн байгууллагад өгөөд байжээ. Цагдаагийн байгууллага баримтыг хавтаст хэрэгт хавсарган шалгалтын ажиллагаа явуулж буй аж.