
Замын-Үүдийн боомтоор өнөөдөр 300 хүн Монголдоо орж ирэхээр болсон байна. Тэдгээр иргэдийг ирэхэд нь газар дээр нь коронавирусийн шинжилгээ авахаар төлөвлөж байгаа аж.
Тэднийг газар дээр нь коронавирусын шинжилгээнд хамруулахаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийнхөн явуулын лаборатороо аваад замдаа гарчээ.