
Тавантолгой түлш ХХК-наас сайжруулсан түлшний нөөцлөлтийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Таван толгой түлш ХХК-ийн хэвлэлийн төлөөлөгч Ш.Батсуурь” Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрийн засвар үйлчилгээ, зүүн бүсийн үйлдвэрийн бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу хэвийн явагдаж байна.
Энэ жилийн сайжруулсан түлшний нөөц өнгөрсөн жилийнхээс хавьгүй илүү байгаа. Түлш нөөцлөх агуулах хүрэлцэхгүй хүндрэлтэй асуудал байна. Тиймээс зуны улиралд багтаан өөрсдийн боломжоороо түлшээ нөөцөлж авахыг иргэд, аж ахуй нэгжүүдэд уриалж байна.
Мөн “Тавантолгой түлш” ХХК болон нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газартай гэрээ байгуулж, иргэн, аж ахуйн нэгжүүд сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулахаа түрээслэх боломжтой. Иймд өөрсдийн гэсэн агуулах савтай хувь хүмүүс болон аж ахуй нэгжүүд Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар болон Таван толгой түлш компанид хандахыг уриалж байна” хэмээв.