
Элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулах журамд шалгуулагч шалгалтын байранд авч орох болон шалгалтын үед хэрэглэх хориотой зүйлсийг заасан байдаг. Тухайлбал, гар утас, цүнх, томъёоны хураангуй, тооны машин, ухаалаг цаг зэргийг шалгалтын байр руу нэвтрүүлэхгүй. Сургуулийн захиргаагаар дамжуулан эдгээр хориглох эд зүйлсийг шалгалтын байранд авч ирэхгүй байх, зөвхөн өөрийн бүрдүүлсэн бичиг баримтыг авч ирэх зөвлөмжийг хүргүүлдэг.
Хэрвээ шалгуулагчид дээрх зүйлсийг аваад ирсэн бол тэдгээр хориглосон зүйлсийг шалгалтын байрны гадна тусгайлан бүртгэж, хурааж авах зохицуулалтыг хийж байна. Сануулахад шалгуулагчид дараа дараагийн өдрүүдэд хориглосон эд зүйлсийг авч ирэхгүй байх тал дээр анхаарахыг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэв.