
Энэ амралтын өдрүүдэд Баянбүрдийн тойргийг хэсэгчилж хаахаар болжээ. Тодруулбал, Өнөө орой 23:00 цагаас Баянбүрдийн тойргоос 3, 4 дүгээр хороолол руу өгсдөг хэсгийн замын хөдөлгөөнийг маргааш өглөөний 06:00 цаг хүртэл хаана. Амралтын өдрүүдэд мөн тус цагт хэсэгчлэн хааж засварын ажлыг хийх юм байна.
Нийслэл хотод хийгдэж байгаа авто замын томоохон бүтээн байгуулалтын талаар ОНӨААТҮГ-ын Бүс хариуцсан ахлах инженер Б.Намсрайжав мэдээлэл өглөө.
Тэрбээр “Зайсангийн дулааны болон хүйтэн усны шугамын ажлыг "Бумба-Од" ХХК гүйцэтгэж байна. Ажлын явц 70-80 хувьтай. Мөн гэр хорооллын цэвэр усны шугамын ажлууд хийгдэж байгаа. Дулааны шугам сүлжээний 600мм-ийн диаметртэй шугамын ажлыг “Хасу мегат” ХХК хийж байгаа бөгөөд нэгдүгээр хорооллын ард талыг 3, 4 дүгээр хорооллын хойд талтай холбох шугам сүлжээний ажил хийгдэж байна” гэлээ.