
Үндэсний их баяр наадмын бөх, сур, шагайн харвааг 13-р зуун цогцолборт зохион байгуулна. Харин морин уралдааныг Хүй долоо худагт зохион байгуулж, хүн амын төвлөрөл үүсгэхгүйн тулд иргэд олон нийтэд онлайн, теле хэлбэрээр шууд дамжуулан үзүүлэхээр болоод байгаа билээ.
Сонирхолтой нь 13-р зуун цогцолборт хамгаалалтад гарах цагдаагийн алба хаагчид нормын дүрэмт хувцсаараа бус 13-р зууны үеийн Монгол цэргийн дээлээр жигдрэх гэнэ.