
ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг Алтанбулаг боомтоор хүлээн авах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа талаар Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын алба мэдээллээ.
Монгол Улсын Шадар сайдын 2017 оны А/08, МХЕГ-ын даргын 2018 оны А/192 тушаалын дагуу Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.