Завхан аймгийн төв Улиастай сумын Хот то хижилт, үйлчилгээний албаны даргаар ажи лаж байсан А.Гантөмөрт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад хүргүүлжээ. Тэрбээр уг албан тушаалыг хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан төсвийн хөрөнгөөс завшиж, үрэгдүүлсэн хэрэгт холбогдсон байна. Орон нутгийн эх сурвал жуудын мэдээлж буйгаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин “Бов рой” гэх компаниас трак торын дугуй хамгаалах тор (цепь) худалдан авч, улмаар байгууллагын өмчид бүрт гэх тушаал гаргасан аж.
Мөн дээрх хуулийг зөрчин 2024 онд нэгэн иргэний нэрийг ашиглан тус бүрийг нь 12 500 төгрөгөөр тооцон 500 ширхэг бээлий худалдан авахаар болсон ч 440 ийг нийлүүлж, 5.2 сая төгрөг бэлнээр гаргуулан авч өөртөө давуу байдал олгосон. Дараа жил нь мөн ийм байдлаар зах зээлийн дундаж үнээс өндөр ханшаар бээлий Хот тохижилт, үйлчилгээний албандаа авсан хэрэгт буруутгагдаж буй аж. Эдгээрээс гадна нягтлан бодогчтойгоо үгсэж, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан хэрэгт буруутгагдсан гэнэ.