Испани улс Мальорка арал (Газар дундын тэнгисийн Балеарын бүлэг арлын нэг Мальорка тус улсад харьяалагддаг) дахь нүүрс ний цахилгаан станцуудыг бүрмөсөн хаасан талаараа мэдээлэв. Энэ нь төлөвлөгөөний дагуу дөрвөн жилийн өмнөөс шат дараалалтай явсан ажил бөгөөд эцсийн хугацааг 2030 оноор тогтсон байсан ч ийнхүү наашлуулж, хамгийн сүүлчийн станцыг хаах шийдвэр гаргажээ. Европын Холбооны шийдвэрийн хүрээнд 2018 онд ашигт малт малын татаасыг зог соох шилжилтийн гэрээ (Plan del сarbоn) бай гуулснаар тус улс нүүрсний цөөнгүй уурхайгаа хаасан. Үүнээс хоёр жилийн дараа агаарын чанарын стандарт зөрчсөн долоон том цахил гаан станцын үйл ажиллагааг албан ёсоор зогсоож, 2021 онд Олон улсын нүүрснээс татгалзах эвсэлд нэгдэж, 2030 он гэхэд энэ төрлийн уурхай, олборлолтоос бүрэн ангижрах үндэсний зорилт тавьжээ. 2023 онд НҮБын Уур амьсгалын дээд хэмжээний уулзалтын үеэр энэ зо рилтынхоо хугацааг наашлуулж, шинэчилснээ ажил хэрэг болгосны үр дүнд нүүрсний цахилгаан станцгүй улсуудын жагсаалтад багтлаа.
Тодруулга
Одоогийн байдлаар нүүрснээс бүрэн татгалзсан буюу станцуудаа хаасан улс Испанитай нийлээд 10 болов. Нүүрснээс ногоон эрчим хүчний эх үүсвэрт шилжих явцыг хурдасгах зорилгоор байгуулсан Бүс нутгийн Засгийн газар, олон улсын байгууллагуудын эвсэл (PPCA)ийн мэдээллээр гишүүн 65 орноос 60 нь нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг бүрэн хаах, эсвэл шинээр барихаас татгалзах амлалт өгсөн бөгөөд 2030 он гэхэд зорилтдоо хүрэх учиртай. Үүнээс сүүлийн 10 жилд Бельги, Австри, Швед, Португал , Британи, Ирланд, Словак, Перу, Арабын Нэгдсэн Эмират Улс бүрэн хаасан байна. Эл жагсаалтад мөн Люксембург, Мальта, Кипр багтдаг нь хэзээ ч нүүрсний станцгүй байсан улсууд юм. Финланд зэрэг Европын хэд хэдэн орон өдгөө нүүрсний эрчим хүчний үйлдвэрлэлээ нэгээс бага хувь руу оруулаад буй. Мөн Латин Америкийн орнуудад станцаа хаах ажил энэ оны байдлаар сүүлийн шатандаа орсон. Францын хувьд ирэх онд энэ зорилтдоо хүрнэ.
Шинжээчийн тоймлосноор энэ оны эхний улиралд Европ тивийн хувьд нийт эрчим хүчний 46 орчим хувийг салхи, нарных эзэлж байна. Дани улс энэ үзүүлэлтээр Европын Холбоонд тэргүүлсэн хэвээр.
Түүнчлэн Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ ын бага хурлууд (COP)ын хүрээнд 190 гаруй улс, олон улсын байгууллага нүүрсний хэрэглээг бууруулах, татгалзах тодорхой зорилт тавьсан. Мөн Их долоогийн орнууд нүүрсний цахилгаан станцуудаа 2035 он гэхэд хаахаар тохиролцсон байдаг. Олон улсын хэмжээнд нүүрснээс энэ мэтээр татгалзаж буй бөгөөд өнөөгийн байдлаар дэлхийн хэмжээнд нүүрсээр ажилладаг нийт цахилгаан станцын 65 гаруй хувь нь Хятад, Энэтхэг улсад төвлөрч байгааг “Global еnergy monitor”ын судалгаанд тэмдэглэжээ.
ТУРШЛАГА НЬ АЛСДАА БИДЭНД Ч ХЭРЭГТЭЙ
Аливаа улс орон үндэсний хэмжээний олборлолт, үйлдвэрлэлээ зогсоохоос өмнө шат дараалсан олон ажил хийдэг. Жишээ нь, Испани нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэлийг хурдацтай өргөжүүлж, нүүр сийг халахдаа энэ салбарт тулгарах эрсдэлтэй олон асуудлыг цогцоор нь шийдэж иржээ. Юуны түрүүнд нүүрсний уурхайн ажилчдын ажлын байрыг хадгалахад анхаарсан. Ингэхдээ 250 сая еврогийн төсөвтэй Шударга шилжилтийн гэрээгээр дамжуулан тэтгэврийн хугацааг нааш луулах, байгаль орчны нөхөн сэргээлтэд өргөнөөр хамруулах, но гоон ажлын байрны сургалтад хамруулах зэргээр ажлын байрыг “хад галжээ”. 2018 онд Засгийн газартайгаа байгуулсан үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын холбоодын гэрээний үр дүнд уурхайчид урьдын адил тогтвортой орлоготойгоо үлдсэн юм байна. Тухайлбал, 48аас дээш насны, эсвэл энэ салбарт 20иос дээш жил ажилласан хүмүүст тэтгэвэрт гарах санал тавьснаас 60 орчим хувь нь зөвшөөрсөн аж.
Испани сэргээгдэх эрчим хүчний шилжилтээрээ Европт тэргүүлэгч дийн нэг. Цахилгаан эрчим хүчнийхээ 55.5 хувийг сэргээгдэх эх үүс вэрээр шийдэж буй. 2030 он гэхэд үүнийг 81 хувьд хүргэх зорилготой. Өдгөө нарны эрчим хүчийг түлхүү ашиглахаар зорилт тавьсан энэ улсыг Олон улсын эрчим хүчний агентлагаас “Сэргээгдэх эрчим хүч ний хурдацтай өсөлттэй орон” гэж тодотгожээ. Эрчим хүчний судалгааны төв “Эмбэр”ийн тайланд дурдсанаар, 2025 онд Испанийн ца хилгаан эрчим хүчний эх үүсвэрийн 21.9 хувийг нарных, холимог үйлдвэрлэлийн 20.4 хувийг салхиных эзэлжээ. Түүнчлэн усан ца хил гаан станц болон био эрчим хүчийг ашиглах төлөвлөгөөгөө эр чим жүүлж буй тус улсын айл өрх, аж ахуйн нэгжүүд нарны хавтан ашиг ласнаар татварын хөнгөлөлт эдэлдэг аж.
Энэ улсын өөр нэг сайн туршлага бий. Дэлхийд жишиг болгохуйц гоё санаа гэсэн үг. Галисиa мужийн Ас Понтес хотод байгуулсан хиймэл нуур бол олборлолтын дараах нөхөн сэргээлтийн тод жишээ. Испаниар лаго де Ас Понтес хэмээсэн усан сангийн оронд өмнө нь хүрэн нүүрсний уурхай байжээ. 1972 оноос тасралтгүй олборлож, 2007 онд хаасан уурхайгаас 300 гаруй метр гүнтэй асар том нүх л үлдсэн. Уурхайг эзэмшигч нь эл нүхийг нөхөн сэргээлтийн хүрээнд усан сан болгох төсөл хэрэгжүүлэхдээ амьтан, ургамлын олон зүйлд таатай орчин бүрдүүлэхэд ч онцгой анхаарч, хоёр хиймэл арал бий болгосон.
2008-2012 онд уурхайн нүхийг усаар дүүргэх ажил өрнүүлэхдээ дийлэнх хэсгийг Атлантын далайд цутгадаг Эуме голоос хуримт луулжээ. Ингэхдээ голоос гурван метр гаруй урт суваг татсан. Усан сангийн тодорхой хэсгийг хур тунадас, уурхай орчмын байгалийн тогтоц газруудын усыг хуримтлуулах замаар бүрдүүлжээ. Ингэснээр дөрвөн жилийн хугацаанд 547 сая шоо метр багтаамж бүхий, 222 хүртэл метр гүн хиймэл нуур үүсгэсэн нь улсдаа хамгийн томд тооцогддог. Нуурын урт бараг тав, өргөн нь хоёр км.
Э.Хана