Өнгөрсөн 30 гаруй жилд төрийн эрхийг гол лон МАН барьж, завсраар нь АН хоёр удаа “хүрд эргүүлсэн” юм. Мөн эл хоёр нам хамтарч Засгийн газраа байгуулсан тохиолдол ч бий. Эдүгээ МАН эрх барьж, АН сөрөг хүчин хийж байна. Гэвч эдгээр намд хэтэвч, эрх ашгаараа холбоотой бүлэглэлүүд ажилладаг. Х.Баттулга ба Л.ОюунЭрдэнийн хамтралын тухайд МАН дотор тэсэж байсан тэдний сүүлчийн албан тушаалтан болох Х.Нямбаатарыг энэ сарын 7-нд чөлөөлөв. Оронд нь хотын дарга Б.Пүрэвдагвыг нийслэлийн МАН ын хорооны даргаар сонголоо. Энэ бол тус намын дүрэм ёсоор өрнөж буй үйл явц. Ийм зүйл болох нь тодорхой байсан учраас дээрх “нэгд мэл бүлэглэл”ийнхэн АН-аар дамжуулан зарим “тоглолт” хийхээр дэглэжээ. Уг хурлын өмнөх шөнө АН-ын Хяналтын ерөнхий хороо (ХЕХ)-ныхон хуралдаж, генсек С.Баярцогтыг огцруулах шийдвэр гаргасан юм. Үүнтэй зэрэгцэн тус намынхан МАН-тай хамтран Засгийн газар байгуулах тухай яриа эрчимжив. 58 сайдын суудлын тохиролцоо хийсэн, горилогч дын нэр ч бэлэн болсон гэж буй.
“АРЧААГҮЙ БАЙНА”
АНын ХЕХ нийт 15 гишүүнтэй аж. Эднээс 13 нь энэ сарын 6ны орой яаралтай хуралдаж, 100 хувийн саналаар дээрх шийдвэрийг гаргажээ. Дотоод сонгуультай холбоотой маргаан, гомдлыг шийдвэрлээгүй учраас огцруулсан гэнэ. Тэр үед нь АН-ын генсек БНСУын Сөүл хотод Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал (ICAPP)ын Ерөнхий ассамблейн 13 дугаар чуулганд оролцож байсан юм.
Эдүгээ ХЕХны гишүүд АН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг огцруулах эрхтэй, эсэх маргаан өрнөж буй. Тус намын дүрмийн 5.13 дахь хэсэгт “Намын даргын санал болгосноор дэд дарга, ерөнхий нарийн бичгийн даргыг томилж, чөлөөлнө” хэмээн заажээ. Намын дар гын эрхийг заасан 5.17 дахь хэсэгт ч үүнийгээ ба талгаажуулсан аж. Мөн генсек чөлөөлөгдөх бол намын даргадаа хүсэлтээ өгч, ҮБХны ээлжит хуралдаанаар шийднэ гэсэн байна. Өөрөөр хэлбэл, ХЕХ нь дүрэмдээ байхгүй эрх эдэлж, шийд вэр гаргасан байх нь. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин “ХЕХ ныхон ҮБХны эрх мэдэлд халдаж, дүрмийн бус үйлдэл хийсэн. Тэдний зарласан Онц их хурал ч албан ёсны бус” гэсэн тайлбар өгчээ. Түүнчлэн З.Энхболдод шүүхээс торгох ял оноогоод буй. Ийм хүн хяналтын хороог удирдах эрхтэй, эсэх тухайд “Уг албан тушаалд очсоны дараа шүүхээс ял оноосон учраас манай Дүрмийн хорооноос тайлбар өгнө” гэжээ. Д.Ганбат гишүүн дээрх үйл явцыг “АНыг гадна, дотноос нь үймүүлэх ажиллагаа” хэмээн тодорхойлоод, ХЕХг татан буул гах ёстой гэсэн байна. Ч.Лодойсамбуу гишүүн “Манай намын ах нар үеийн үед сонгууль дөхөхөөр бие биетэйгээ зодолдож, үр дүнд нь намын суурь ганхдаг. Үүнд нь жигшил төрдөг. Сонгуулиар АН-ын жирийн гишүүд, ялангуяа МАН-ыг бүү ялаасай гэсэн олон хүний итгэлийг ингэж алддаг. Намын дарга нь генсектэйгээ зодолдоод эхлэхээр жирийн гишүүд нь юу хийх вэ. Арчаагүй л байна. С.Баярцогт, Х.Баттулга гэ дэг хоёр хүнтэй холбоотой маргаан дунд ард чи лал устлаа. Өрсөлдөгч нь ийм арчаагүй учраас л МАН 12 жил дараалан эрх барьж буй юм шүү дээ” гэжээ. Мөн “Намын дарга хоёр ч удаа өөр хүнийг генсекээр нэрлэж, санал хураагаад дэмж лэг аваагүй учраас л С.Баярцогтыг ерөнхий нарийн бичгийн дарга болгосон шүү дээ” хэмээсэн.
ХОЛБОО ХАМААРАЛ
Тэнд газар хөдөлж байхад энд доргихын учир юу вэ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн МАН-ын хорооны Бага хурлын өмнөх шөнө АНын ХЕХ яаран хуралдсан нь ямар учиртай юм бол. Тус хорооны дарга нь З.Энхболд, дэд дарга нь Ш.Түв дэндорж аж. З.Энхболд Х.Баттулгыг Ерөн хийлөгч байхад Тамгын газрынх нь дар гаар ажилласан, Ш.Түвдэндорж бол МоАХ фракцын хүн. УИХын гишүүн асан Д.Ганхуяг, Д.Батцогт нар “Шонхор” фракц байгуулах үеэс л З.Энхболдтой нэг тал байсан. АНын эл фракц Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад гол үүрэг гүйцэтгэсэн түүх бий. ХЕХны гишүүн Д.Үүрийн туяа мөн л “Шонхор”ын тэргүүн асан С.Эрдэнийн хүн. Тэрбээр 20172020 онд Ерөн хий лөгч Х.Баттулгын Хүний хөгжил, нийг мийн бод логын зөвлөх байсан юм. Энэ мэтээр АНын ХЕХ дахь Ерөнхийлөгч асныг дэмжигчид олон аж. “Нэгдмэл бүлэглэл” хэдхэн сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн хүнээ нэр дэвшүүлж, ялуулахыг хүсэж байгаа. МАН дотор Л.ОюунЭрдэнийн талынхан хэдэн сайдаас өөр мэдэлгүй үлдлээ. Намын дарга, Ерөн хий сайд, УИХын дарга, нийслэлийн намын хорооны даргын албан тушаал бүгд Ерөн хийлөгч У.Хүрэлсүхийн “цэргүүдэд” очсон. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн хүнээ дэвшүүлэх эрх мэдэл дутаж буй. Тэгмэгц дээрх бүлэглэлийн “эзэн” АН дахь “гар хөл”өө ашиглан уг сонгуульд санаа тавихаар шийджээ. С.Баярцогт намынхаа “гал тогоо”г хариуцаж байгаа. Дотоод сонгуулийг тэрбээр зохион байгуулсан, тэр хэрээр өрсөлдөгчийнхөө хүмүүсийг ч цөөнгүй сольсон байх. ҮБХ-ны бүрэлдэхүүн дэх Женкогийн нөлөө буурч буй тухай тэрбээр нэгэн ярилцлагадаа онцолсон. Удах гүй болох хоёр сонгуулийн гол “түлхүүр” ийг генсек атгаж, удирдах учраас түүнийг солих сонирхол Х.Баттулгад бий. Ингэж нэг сумаар хоёр туулай буудах зорилгоор ХЕХ-гоор дамжуулан шахалт үзүүлж буй аж. Ийнхүү АН ыг хүчгүй харагдуулах, нэр хүндийг нь унагах тусам МАН-д ашигтай тусна. Өөрөөр хэлбэл, С.Баярцогт АН-ын генсекээр улс төрд эргэн ирснээр энэ нам доторх фракцуудын хүчний харьцаа өөрчлөгдөж, Х.Баттулга байр сууриа бага багаар алдаж эхэлсэн байх нь. Нөгөө талаар генсек нь хэдийгээр бэлтгэгдсэн, чадварлаг улс төрч хэдий ч одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн талын хүн гэсэн хардлага бий. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин ч адил. Тэгэхээр асуудал зөвхөн С.Баярцогт гэдэг хувь улс төрч, түүний одоо хашиж буй албан тушаалыг “авснаар” дуусахгүй нь. Одоогийн Ерөнхийлөгчийн АН-д тогтоосон нөлөөллийг бууруулах нь Х.Баттулгад мөн л чухал.
Ийнхүү сонгууль зохион байгуулахад гол үүрэгтэй албан тушаалтныг огцруулж, өөрийн хүнээ тавих, анхан, дунд шатанд нөлөөллөө сэргээх замаар удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийг удирдах, цаашлаад үүгээр наймаалцах боломж бүрдүүлэхийг хүссэн байж болно. Сөрөг хүчнийг талцуулж, Х.Баттулга байр сууриа ахиулснаар МАН дахь “30-ийн бүлэг” ийнхэн өөрийн хүнээ АН-аас сойх нэг хувилбар нэмэгдэх юм. Мөн өрсөлдөгч нам нь хүлээн зөвшөөрөгдсөн лидергүй, МАН-ынхан шиг талцсан, нэр хүндгүй байх нь Л.ОюунЭрдэнийн талд ашигтай тусаж, дотоод дахь тохиролцоог нь “зөөллөх” боломжтой.
ЗАСАГТ ОРНО, ОРОХГҮЙ
АН-ын дарга О.Цогтгэрэлийг Женкогийн талыг баримтлагч гэж харддаг. Засгийн газрыг огцруулах тухай нэг сураг гаргачхаад л “дуншаад” байдаг, шийдвэртэй алхам хийдэггүй. Хаврын чуулганы төгсгөлөөс л Н.Учралын Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулснаа өргөн барьж “амжихгүй” явсны ард өөрсдийнх нь эрх мэдэл хуваалцах хүсэл байсан юм биш үү гэсэн хардлага одоо дагаж буй. Ийм асуултад О.Цогтгэрэл үргэлж “Үгүй” гэж хариулдаг. Гэвч хөшигний ард тус намын нэг хэсэг нь хэдхэн сар ч хамаагүй сайд хийж үзэхээр зүүдэлж яваа бололтой. Горилогчдын нэрийн жагсаалт ч гарчээ. Ц.Туваан, Э.Одбаяр нарын Женкогийн талыг баримтлагчид Засгийн газарт хамтрах асуудлаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзсан гэж зарим сайтад мэдээлсэн байна.
Ийм сонирхол АН-ын хэсэг гишүүнд байсаар ирсэн, үе үе түүнийгээ цухалзуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ удаа Х.Баттулга, эсвэл С.Баярцогтын талынхны хэн нь ийм санаачилга гаргасан тухай “яс хаясан” мэдээллүүд цацаад эхэлж. Хүчтэй лидергүй, намын дарга нь “сул багар” байгаа үед “гал тогоо”гоо найдвартай хүнд бариулах нь АН-д л хэрэгтэй. Уг нь АН-ынхан өөрийн толгойтой байж бусдаар удирдуулах биш, эв найртай, эрүүл сэтгэлгээтэй байж л эл “холион бантан”-гаас гарч чадна. Үгүй бол хэдхэн “том тоглогч”-ийн гарт үрэгдээд дахин сэхэхгүй. Өрсөлдөгч намын нөлөө, цөөн улс төрчдийн дарангуйллаас ангижрахын тулд энэ нам хүчтэй байх үүрэгтэй. Ямартай ч АН-д до тоод, гадаад хүчний эрх мэдлийн дахин хуваарилалт эрчимжиж эхэлжээ.