Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн тан химын шүүх бүрэлдэхүүн өчигдөр “Акуа гарден” буюу олон нийтийн сүлжээнд “Ав лига хо роолол” хэмээх болсон орон сууцын барил гуу дад газар олгосон нь хууль зөрчсөн, эсэхийг хянан хэлэлцлээ. “Эм энд Жи констракшн” гэх компани Дунд голын голдирол дунд “Акуа гарден” хот хон барьсан бөгөөд үүнийг нь эсэргүүцэж “Онч шийдэл” төрийн бус байгууллагынхан нийс лэлийн Засаг дарга, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, нийслэлийн ерөнхий ар хи тектор бөгөөд Хот байгуулалт, хотын стан дартын газрын дарга, Барилгын хөгжлийн төв зэргийг хууль зөрчсөн хэмээн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгөөд байсан юм. Тодруулбал, нийслэлийн За саг даргын 2022 оны нэгдүгээр сарын 11ний захи рамжийн “Эм энд Жи констракшн” ХХКд хол богдох, Дунд голын онцгой хамгаалалтын бү сэд давхцуулж газар олгосон нь хууль бус бо лохыг тогтоолгох, давхацсан хэсэгт барьж буй барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй бол гуулах тухай нэхэмжлэл гаргасан билээ. Шүүх хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх үед буюу 2023 оны наймдугаар сард нийс лэлийн Засаг дарга захирамж гаргаж, “Эм энд Жи констракшн” ХХКд олгосон талбайгаас үерийн далан хамгаалалтын зурваст холбогдох хууль тогтоомжийг зөрчиж барилга барьж байгаа нь Улаанбаатар хотын иргэдийн амь, эрүүл мэнд, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулах, эд хөрөнгөд хохирол учруулах, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр 29 094 ам метр газрыг хассан юм. Мөн Сэлбэ, Дунд голын онцгой хамгаалалтын бүс, үерийн далан хамгаалалтын зурваст хууль зөрчин барьж буй үйл ажиллагааг зогсоон, ашиглалтад ороогүй хоёр барилгыг албадан буулгаж, газрыг чөлөөлөх захирамж гаргасан байдаг. Эдгээрт үндэслээд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн билээ.
Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд нийслэлийн Засаг даргын 2022 оны нэгдүгээр сарын 11ний захирамжийн “Эм энд Жи конст ракшн” ХХКд холбогдох хэсгийн Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгох шаардлагыг хангалгүй орхисон юм. Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд “Нийслэлийн Засаг даргын 2022 оны нэгдүгээр сарын 11ний захирамж нь Усны тухай хуулийн 22.2 дахь хэсгийг зөрчсөн. Уг зүйл заалтыг зөр чин усны онцгой хамгаалалтын бүсэд ямар нэг газар эзэмших эрх, барилга байгууламж ба рих зөвшөөрөл олгох зэрэг хууль зөрчсөн шийд вэрийг цаашид гаргахгүй байхыг үүрэг болгох, нийтийн онцгой ашиг сонирхол байгаа” гэдгийг тодотгожээ. Улмаар “Эм энд Жи констракшн” ХХКд холбогдох хэсгийн Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох шаард лагыг давж заалдах шатны шүүхээс хан гахгүй орхисныг хангасан өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна. Харин хариуцагч нийс лэлийн ерөнхий архи тектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга, гуравдагч этгээд “Эм энд жи констракшн” ХХК ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болголоо.