Эх оронч үзэл, баатарлаг үйлсээрээ Монголын түүхэнд мөнхөрсөн Зэв жанжны дүр төрхийг урлагийн бүтээлээр мөнхлөх зорилгоор Урчуудын эвлэл, Зэв залуусын холбоо хамтран “Зэв жанжны дүр төрх” хөрөг зургийн уралдаан зарлажээ. Уралдаанд хэн бүхэн оролцох боломжтой бөгөөд бүтээлийг ирэх сарын 20-ныг хүртэл хүлээн авна. Оролцогчид дүрслэх урлагийн бүх төрлөөр бүтээлээ туурвиж болно. Ингэхдээ XIII зууны монгол цэргийн хувцас, зэвсэг, эд хэрэглэлийг түүхэн баримтад нийцүүлэн дүрслэх шаардлагатай бөгөөд бүтээлийнхээ түүхэн үндэслэлийг товч тайлбарын хамт ирүүлэх аж. Харин хиймэл оюун ашиглан туурвисан бүтээлийг хүлээн авахгүй юм.
Уралдааны шагналын сан 12 сая төгрөг. Тэргүүн байрт шалгарсан бүтээлд зургаан сая төгрөг олгох бол хоёр шилдэг бүтээлийг тус бүр гурван сая төгрөгөөр шагнах аж.
У.Сүрэн