Манай орны байгалийн үзэсгэлэнт бүс нутаг Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт өртөж, нийт нутгийнх нь 80 орчим хэсэг галд хуйхлагдаад буй. Үүнтэй холбогдуулан Монголын аялал жуулчлалын холбооноос “Хариуцлагатай аялал-хамтын ирээдүй”, “Нөмрөгийн байгалийг хамтдаа сэргээе” уриалга дэвшүүлж, салбарынхаа хэмжээнд хандивын аян өрнүүлж эхэллээ. Уг аянд аялал жуулчлалын бизнес эрхлэгчид, тур оператор компаниуд, аяллын агентлагууд, хөтөч, тайлбарлагч, жолооч нар нэгдэж, хандив өргөж байна. Үүний хүрээнд цугларсан хандивыг түймрийн улмаас учирсан хохирлыг үнэлэх, нөхөн сэргээлтийг дэмжих, зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалахад зориулах аж.
Н.Мишээл