Долоо хоног бүрийн Лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Өнөөдрийн /2026.11.11/Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлсэн байна. Өнөөдрийн хуралдаанаар,
-Шинэ цагийн малчин үндэсний хөтөлбөрийн төлөвлөгөө батлах тухай
-“Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл
-Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төсөл
-Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга
-Транс – Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр нэмэлт өөрчлөлт
-Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт хангах үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт зэрэг 20 асуудал хэлэлцэж байна.