Манай улсын гадаад худалдааны эргэлт энэ оны эхний арван сард 28.7 тэрбум ам.доллароос давж, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 34 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газраас мэдээлжээ. Тодруулбал, экспортоос 17.8 тэрбум “ногоон” олсон бол импортод 10.9 тэрбумыг зарцуулсан байна. Түүнчлэн экспортын орлогын 7.6 тэрбум ам.доллар буюу 43 орчим хувийг зэсийн хүдрийн баяжмалаас, 37.1 хувийг нь чулуун нүүрсний нийлүүлэлтээс олжээ. Мөн хагас боловсруулсан алтны борлуулалтаас 890 000 орчим ам.доллар төвлөрүүлсэн байна. Харин импортод зарцуулсан хөрөнгийн хамгийн их буюу 24.1 хувьд ногдох 2.6 тэрбум ам.доллароор нефтийн бүтээгдэхүүн худалдан авчээ. Ачааны, суудлын автомашин, өөрөө явагч техник, эд анги худалдан авахад 1.5 орчим тэрбум “ногоон” зарцуулсныг Гаалийн ерөнхий газрын тайланд дурдсан байна. Экспортын орлого, импортод зарцуулсан хөрөнгөөс 6.9 тэрбумаар давж, гадаад худалдааны тэнцэл эерэг гарлаа.
С.Цэрэн