
Хүй долоон худаг дахь “Монгол наадам цогцолбор”-т зохион байгуулсан “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадмын үеэр “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг нээлээ. Энэ оныг дуустал хэрэгжих тус хөтөлбөрийн хүрээнд цагдаагийн алба хаагчид эрүүл мэндийн үзлэг, вакцинжуулалтад хамрагдаж, сургалтад суух юм байна.
Мөн ажлын байрны дасгал хөдөлгөөн, эрүүл, зөв хооллолт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх зэрэг цогц арга хэмжээнд хамрагдах гэнэ.
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дэд дарга, хурандаа К.Нямдаваа “Цагдаагийн байгууллагын ажилтан гэмт хэрэгтэй тэмцэх, иргэдийн аюулгүй байдлыг хангахад гол үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс эрүүл, чийрэг бие бялдартай, эрүүл мэндийн зөв хэвшилтэй байх ёстой гэсэн үүднээс тус хөтөлбөрийг хэрэгжүүлж байна” гэв.