
Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал “Хот хоорондын тээврийн чанар хүртээмжийг дээшлүүлэх нь” сэдэвт аян зохион байгуулж, энэ хүрээндээ Зуунмод-Улаанбаатар чиглэлийн нийтийн тээврийн маршрутын талаар иргэдээс санал авчээ. Санал хураалтад оролцсон нийт иргэний 90.3 хувь нь аль болох хотын төвд ойр замаар үйлчлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн аж.
Иргэдээс ирүүлсэн саналыг үндэслэн Зуунмод-Улаанбаатар чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслийг “Мишээл экспо”-д зогсоолтой болгох, Хан-Уул дүүргийн Ажилчдын соёлын ордны буудал хүртэл зорчуулах хүсэлт нийслэлийн Авто тээврийн газарт хүргүүлэн зөвшөөрөл авсан байна. Иймд энэ сарын 10-аас Төв аймгийн нийтийн тээврийн хэрэгсэл “Мишээл экспо” төвөөс явах болжээ.