
“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд Монгол Улсын Сар шинийн баяр тохиож буйтай холбоотойгоор 2017 оны хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 1-ний өдөр буюу Хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр ажиллахгүй хэмээн мэдэгдлээ.
Харин Олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих аж.