
XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн Цагаан сарын баярын шинийн 1-3-ны өдөр хотын захын алслагдсан гэр хороолол, хүн амын нягтаршил ихтэй суурьшлын цэгүүдэд тээврийн хэрэгсэл нэмж явуулах гэнэ. Тухайлбал, хоёрдугаар сарын 27, 28, гуравдугаар сарын 1-нд Шархад, Тахилт, Чингэлтэй, Зунжин, Баянхошуу, Орбит, Зүүнсалаа, Улаанхуаран, Санзай зэрэг чиглэлд нийтийн тээврийн хэрэгслийн тоог 10 орчим хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Энэ үеэр амралтын өдрийн хуваарийн дагуу үндсэн болон хот орчмын 86 чиглэлд 660 их, дунд оврын автобус, троллейбус, захын алслагдсан чиглэлүүдэд 15 микро автобус захиалгат үйлчилгээнд явах юм байна. Мөн хот доторх үйлчилгээнд 12 аж ахуйн нэгж, байгууллагын 529 такси явах бөгөөд ингэснээр баярын өдрүүдэд нийт 1204 тээврийн хэрэгслээр иргэдэд үйлчилнэ хэмээн нийслэлийн Тээврийн газраас мэдээлэв.