
- Албан болон хувийн хэргээр оршин суухаар ирсэн болон 30 хоногоос дээш хугацаагаар байх бол бүртгэл хийлгэнэ.
Визийн сунгалт
- Шаардлагатай тохиолдолд визийн байх хугацааг 30 хүртэл хоногоор зөвхөн 1 удаа сунгах боломжтой. Визийн хугацаа дуусахаас ажлын 4 хоногийн өмнө виз сунгуулах хүсэлт ГИХГ-т гаргах шаардлагатай.
- Монгол улсад оршин суухаар болон 30 хоногоос дээш хугацаагаар байх бол виз зөвшөөрлийг ГИХГ-т хүснэ.
Виз мэдүүлэх газар
- Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар, өргөмжит консул
- Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар, өргөмжит консулгүй улсаас ирэх тохиолдолд хилийн боомтод
Санамж
- Хилийн боомт дээр гадаадын иргэнд виз олгуулах хүсэлт гаргах бол гадаадын иргэнийг ирэхээс 14 хоногийн өмнө ГИХГ-т визийн зөвшөөрлийн материалыг бүрдүүлэн өгнө.
- Визийн зөвшөөрөл хүсэгчийн паспортын хүчинтэй хугацаа нь 1 жилээс доошгүй байна.