
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны хоёрдугаар сарын 08 ны өдрийн 50-р тогтоолоор 2015 оны гуравдугаар сарын 09-ний 82 дугаар тогтоолыг хүчингүйд тооцож ЗУНЫ ЦАГИЙН ТООЛОЛД ШИЛЖИХГҮЙ байхаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан интернетийн сүлжээ, комьпютерийн Микрософт системийн цагийг шинэ горимд шилжүүлэх бэлтгэл ажлыг олон улсын DST болон Микрософт корпорациас WINDOWS TIME PACKAGE-ийн шинэчлэлтийг хийж байна. Тус шинэчлэлтийн ажил ирэх гуравдугаар сарын 25-ны өдөр дуусах аж.
