
Нийслэлийн удирдлагууд “Энэ оны гол хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажилд чиглэнэ. Зам, гэр хорооллын дахин төлөвлөлт, барилгын салбарын хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааг зарлаж байгаа” хэмээн өнгөрсөн баасан гаригт мэдээлсэн.
Тэгвэл өнөөдөр болох “Улаанбаатар-хөрөнгө оруулалт 2017” уулзалтын үеэр 174 тэрбум төгрөгийн өртөгтэй 65 төрлийн ажил, үйлчилгээг бизнесийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд болон иргэдэд санал болгох юм байна. Эдгээр ажлуудын дунд Налайх-Улаанбаатарын замын өргөтгөл, шинэчлэл багтаж буй гэнэ.
Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Худалдааны танхим хамтран зохион байгуулж буй эл уулзалтаар гадаад, дотоодын төсөв, хөрөнгө оруулалтаар ирэх хавар нийслэлд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулахаас гадна төр, хувийн хэвшлийн түншлэл, хот байгуулалт, шилэн тендер, эдийн засгийн стратегийн хүрээнд олон асуудлыг хэлэлцэх юм байна.