
Гадаадын иргэдэд их хэмжээний улаан мөнгөн ус зарах гэж байсан хүмүүсийг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлэн шалгаж эхэллээ. Тус хэлтсийнхэнд иргэд “Улаан мөнгөн ус гэдэг химийн хортой бодис нэлээд өндөр үнээр, их хэмжээгээр гадаадынханд худалдах гэж байна” гэсэн мэдээлэл ирүүлсний дагуу энэ сарын 16-нд сийг Чингэлтэй дүүргийн нутагт саатуулсан байна.
Улаанбаатар хотын харьяат Г нь гурван шилэн саванд уг бодисыг хийгээд машиндаа ачиж явжээ. Мөн Улаанбаатар хотын харьяат Д, М нар төмөр саванд улаан мөнгөн ус хийж машинаараа тээвэрлэж яваад уржигдар саатуулагдсан байна. Бас нийслэлийн иргэн Б, Э нар “Скай” худалдааны төвийн авто зогсоол дээр ягаан өнгөтэй шингэн зүйл худалдахаар аваачсан нь нөгөө л улаан мөнгөн ус гэх бодис байж.
Улаан мөнгөн ус хэмээх химийн хүчтэй хор, аюултай бодис борлуулахаар авч явсан хэрэгт энэ он гарсаар 15 хүнийг саатуулан шалгаж эхэлсэн бөгөөд хууль бус эд зүйл борлуулахдаа ашигласан таван машиныг нь битүүмжлээд байгаа гэнэ.
Нэг хэсэг цахим сүлжээгээр туухай, гантель, дөш худалдан авах тухай зар гарсан бөгөөд түүнд уг бодис агуулагддаг гэх цуурхал тархсантай холбоотойгоор хууль сахиулах байгууллагынхан уг асуудалд анхаарлаа хандуулж ажилласан. үнд улаан мөнгөн ус борлуулах гэсэн хэрэгт холбогдуулан дээрх тооны хүнийг шалгаж байна. Улаан мөнгөн ус хэмээх химийн бодис байдаг, эсэх нь ч эргэлзээтэй. ахим орчинд бичсэнээр өмийн бөмбөгийн тэслэгчийн хурдасгуур болгон ашигладаг, цацраг идэвхт шинж чанартай бодис .