
Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг, Ботаникийн автобусны эцсийн буудлын дэргэд байрлах “Well mart” худалдааны төвд энэ сарын 7-ны 02.20 цагийн үед гал гарч, хоёрдугаар давхар нь тэр чигтээ шатсан билээ. Тус давхарт талбай түрээслэн наймаа эрхэлж байсан олон хүн хохирсон талаар бид мэдээлж байв.
Галын дүгнэлт урьдчилсан байдлаар гарсныг албаны эх сурвалжууд бидэнд мэдээллээ. Галын шалтгаан нь гаднын ямар нэг нөлөөгүй, цахилгааны богино холболтоос үүссэн гэж шинжээчид үзэж буй юм. Хэрэг бүртгэлтийн шатанд 35 хүнд 500 гаруй сая төгрөгийн хохирол учирсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.