
Сар шинийн баяр дөхсөн тул энэ долоо хоногт томоохон зах, худалдааны төвүүд хуваарийн дагуу амрахгүй, өдөр бүр ажиллаж байгаа. Битүүн буюу нөгөөдрийг дуустал ажиллаад ихэнх нь шинийн 1-нээс амрах юм.
Тухайлбал, “Нарантуул” худалдааны төв энэ сарын 27-ноос 10 хоног амраад гуравдугаар сарын 9-нөөс ажиллана. Харин “Хархорин”, “Дүнжингарав”, “Бөмбөгөр”, “Хүчит шонхор”, “Да хүрээ” зах шинийн дөрөвнөөс үүдээ нээнэ.
“Номин”, “Сансар”, “Миний дэлгүүр” зэрэг хүнсний томоохон сүлжээ дэлгүүрүүд шинийн нэгэн, хоёронд зарим салбар нь амрах бол зарим нь богиносгосон цагаар ажиллаад, шинийн гуравнаас ердийн цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх юм байна.