
Билгийн тооллын 17 дугаар жарны айлчлан ирж буй “Алтан унжлагат” хэмээх гал Тахиа жилийн мэндийг нийт элэг нэгт монголчууддаа www.unuudur.mn сайтын нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье. Ирж буй жилд айл бүхэн элгээрээ энх тунх, төрлөөрөө түвшин амгалан, үйлс нь бүтэмжтэй, олзоор арвин, жаргалаар дүүрэн байг. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Найман зууны түүхийг
Нар зөв хурайлсан
Намхан хүлэгээ унаж
Дэлхий зулайд омoгшсон
Нар сүлдтэй Монгол түмэн минь Бич жилээн үдэж
Настан буурлаан цэнгүүлэн Тахиа жилээ угтаж байна
Нар хурайлж цэнгэлдэх дэлхийд ганцхан монгол заяа
Наран тойрогт алдарахгүй Эзэн Чингэсийн угсаа
Сааршгүй сайныг билэглэх эцэг дээдсийн заншилтай
Сайхан бүхнийг ерөөх энх мэндийн учиралтай
Монгол түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.