
Өмнөх Засгийн газрынхан одоогийн хэрэглэж буй гадаад паспортыг олон улсын жишигт нийцүүлж, стандартад нийцсэн чиптэй, цахим болгох тендер зарласан билээ. Уг тендерт Унгар улсын Төв банкны харьяа “Мөнгөн тэмдэгт хэвлэлийн хувьцаат компани” шалгарч, гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 2019 он гэхэд бүх гадаад паспортыг шинэчилж, чиптэй болгож, олон улсын шаардлагад нийцүүлэхээр болсон. Тэгвэл уг мэдээлэлтэй холбоотойгоор одооноос хугацаа нь дууссан гадаап паспортыг сунгахгүй, шинээр олгож байгаа гэх мэдээлэл цахим хуудсуудаар тарсан юм. Энэ талаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын мэргэжилтэнгээс тодруулахад "2019 он гэхэд бүх паспортыг чиптэй болгохоор Унгарын “Мөнгөн тэмдэгт хэвлэлийн хувьцаат компани”-тай эхний гэрээг байгуулсан. Гэхдээ одоогийн байдлаар гадаад паспортын сунгалтын ажиллагаа хэвийн үргэлжилж байна" гэсэн юм.