
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тун удахгүй болох гэж байна. Энэ өдрийг анх 1911 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлж иржээ. Тодруулбал, “Мартын 8”-ны орчин үеийн түүх 1857 оны гуравдугаар сарын 8-ны өдрөөс эхтэй гэж үздэг. Энэ өдөр Нью-Йорк хотноо нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд жагсаал зохион байгуулж, цалингаа нэмэгдүүлэх, ажлын нөхцөлийг сайжруулахыг шаардаж байжээ.
Анхны энэ жагсаал цуглаанаас бараг хагас зуун жилийн дараа буюу 1908 онд эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө дахин жагсжээ. Тэд мөн л ажлын нөхцөлөө сайжруулж, хүүхдийн хөдөлмөрийг мөлжихыг зогсоох, сонгуульд эмэгтэйчүүдийг оролцуулахыг шаардсан байна. Энэ үйл явдлаас нэг жилийн дараа Эмэгтэйчүүдийн үндэсний өдөр болгон зарлаж. Харин 1910 онд Копенгаген хотноо болсон олон улсын эмэгтэйчүүдийн бага хурал дээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэх саналыг Клара Цеткин дэвшүүлсэн байна. Иймд 1911 оноос эхлээд энэ баярыг Европын хэд хэдэн оронд тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Манай улс ч мөн адил энэхүү баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Тэгвэл хайрт ээж, хань, хайртыгаа баярлуулж, гайхалтай орчинд өнгөрөөх тэрхүү сонголтонд тань дэмжлэг болохоор дараах мэдээллийг хүргэж байна.