
ОХУ-ын Байгал нуураас ус дамжуулах хоолой татах боломжийг БНХАУ-ын хойд нутгийн Ганьсу мужийн Ланьжоу хотын эрх баригчид судалж байгаа тухай Их Британийн “Guardian” сонины цахим хуудсанд мэдээлжээ. Энэ төсөл Хятадын хуурай бүс нутаг усаар гачигддаг асуудлыг шийдэх боломж олгох юм.
1000 км хоолойг нуурын баруун өмнөд хэсгээс эхлээд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан тавих гэнэ. Техник, эдийн засгийн үндэслэл нь гарсны дараа төслийг Оросын талд танилцуулах ажээ.