
Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогч Т.Дорждэрэмийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд өнгөрсөн есдүгээр сард хээл хахуулийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн талаар бид тухайн үед нь мэдээлж байв.
Түүнийг 25 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлсэн бөгөөд удахгүй шүүхэд хүргүүлэх талаар прокурорууд мэдээллээ. Т.Дорждэрэмд хахууль өгсөн хэмээн Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Дөрвөлж” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Л.Алтансүхийн хэргийг ч бас шилжүүлсэн гэх мэдээлэл байна. Орон нутгийн өмчийг төрийн өмчит Төрийн банкинд 800 сая төгрөгийн барьцаанд тавихдаа хахууль өгсөн гэж түүнийг буруутгаж буй юм билээ.
Энэ хэрэгтэй холбоотойгоор Сүхбаатар аймгийн ИТХ-д ганцхан суудлын зөрүүтэй МАН, АН-ын аль нь олонх болох вэ гэдгийг шийдэж чадахгүй, өдий хүрч байна.