
Чингэлтэй дүүргийн 3-р хороо Засгийн газрын 11 дүгээр байрны 2 давхарт гал түймэр гарч байна гэсэн дуудлага Шуурхай удирдлагын хэлтэст 13.15 цагт ирсэн байна.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн очиход 2 давхарын узелийн өрөөнд эд хогшил шатаж байсныг шуурхай ажиллаж гал түймрийг унтраалаа. Тус барилгад 35 байгууллагын 200 орчим хүн байсныг угаартахаас урьдчилан сэргийлж утаажилтын бүсээс гаргалаа.