
Энэ асуултад АНУ-ын шүүх хариулахаар ажиллаж байна. Тодруулбал, Нью-Йоркийн дээд шүүх хүн төрхт сармагчин Томми, Кико нэртэй хоёр шимпанзег хувь хүн хэмээн хүлээн зөвшөөрөх, эсэхийг шийднэ гэсэн үг. Тэдний өмгөөлөгч Стивен Уайз “Америкийн Засгийн газар Томми, Кико хоёрыг хуулиар хүнчлэн үзэх ёстой” гэжээ.
Энэ нь Нэгдсэн улсын хуульд зарим онцгой тохиолдолд зөвхөн хүнийг бус, зохион байгуулалттай бүлэг болон шимпанзег хувь хүн гэж хүлээн зөвшөөрөх заалт байдагтай холбоотой аж. Эл хоёр сармагчин төрсөн цагаасаа л өтөл болтлоо амьтны хүрээлэнд амьдарсан бөгөөд өдгөө онгон байгальд нь тавихаар болжээ.
Гэтэл тэд хөгширч, хүний дэмжлэггүйгээр байх чадваргүй болсон гэнэ. Дүлий, харах чадвар нь маш муу, зөнөсөн хоёрыг хэрэв хуулиар хувь хүнд тооцвол байгальд зүгээр хаягдахгүй юм байна.
2014 онд үүнтэй яг адил өргөдлийг өмгөөлөгч Стивен Уайз Нью-Йоркийн дээд шүүхэд гаргаж, Геркулес, Лео нэртэй хоёр сармагчныг хувь хүнд тооцуулан, эрхийг нь хамгаалуулж чадсан аж.